Ажилчиддаа өргөө цагаан гэр бэлэглэлээ

21.10.2016


Манай компани ажилчдадаа чиглэсэн үйл ажиллагааг цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд энэ ч утгаараа өнөөдөр хамт олныхоо төлөөлөл болсон 6 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж урамшууллаа.


Ингэхдээ тухайн ажилчны компанид ажилласан жил, ажлын үр дүн, амьдрал байдлыг харгалзан үзсэн төдийгүй компанийнхаа хамт олны дундаас гал голомтоо бадраасан гэр бүлүүдийг дэмжих зорилгоор бэлэглэсэн юм.



Нийт өргөө цагаан гэрийнхээ түлхүүрийг гардан авсан эздэдээ өргөө гэрт нь хүүхдийн дуу цангинаж, өнөр өтгөн гэр бүлээрээ энх тунх, эрүүл саруул, аз жаргалаар ундарч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!