АПУ ХК нь нийт ажилтан, ажиллагсдынхаа гаргасан амжилтыг нь цаг тухайд нь бодитой үнэлэн урамшуулдаг. Манай компани ажилтан, ажиллагсдаа мэргэжлийн дагуу өсөн дэвжих, мэдлэг туршлагаа бүрэн нээж ур чадвараа нэмэгдүүлэх таатай нөхцөлөөр ханган ажилладаг. Бид нөөц бололцоог ажилтан бүрт тэгш олгодог. Бидний амжилт бүтээлийн үндэс бол манай хамт олны хичээл зүтгэл юм.