Аз жаргалаар дүүрэн "1000 ХҮҮХДИЙН БАЯР" боллоо.

29.05.2017


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "1000 ХҮҮХДИЙН БАЯР" өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо.


APU компанийн хувьд ажилчдадаа зориулсан үйл ажилагаагаа "Төгөлдөр" төслийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 2017 оныг "Соёлоороо гоёно" уриан дор бүхий л арга хэмжээнүүддээ үндэснийхээ өв соёл, зан заншил, ёс уламжлалыг дээдлэн шингээж ажиллаж байна. Тэр ч утгаараа ажилчдын хүүхдүүдэд зориулсан "1000" хүүхдийн баяраар оньсон тоглоом, шагайн наадгай, түргэн хэллэг гэх мэт нас насны ангиллаар сонирхолтой өртөөлсөн уралдаануудыг зохион байгуулсанаас гадна морин хуурын ая, ардын дуу, бүжиг зэрэг урлагийн тоглолтуудыг шигтгэж өгсөнөөрөө онцлогтой байлаа.


Мөн түүнчлэн авъяаслаг хүүхдүүдийн тоглолт, үлгэрийн цаг, дэлхийд гайхагддаг Монгол цирк, хөгжөөнт тоглоом, дуу, бүжиг гээд хүүхэд бүрийн үзэх, сонсох дуртай бүхнийг толилуулж бяцхан үрсийн маань инээд хөөр цалгисан, аз жаргал, баяр баяслаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн билээ.


Бүх хүүхэд багачууддаа APU компанийн нийт хамт олны зүгээс Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн баярын мэндийг хүргэж байна!