Алдар гавъяаны бахархал нь РИО-ын тэнгэрт гялалзаж, APU компанийн тамирчдын аз, хийморь нь гийсэн АPU олимп амжилттай болж өндөрлөлөө

12.10.2016


Жил бүрийн намрын налгар өдрүүдэд APU компанийн хамт олон хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөн хамтдаа нааддаг наадам бол APU олимп билээ. APU олимп наадам энэ сарын буюу 10-р сарын 06-09-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

111123.jpg

14572417_1257913950906152_6173429854352126323_n.jpg
Энэ жилийн хувьд эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны XXXI олимпод манай тамирчин Азийн наадмын аварга, Олимпын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай нэр төртэйгөөр оролцож, РИО-ын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, түмэн олноо төдийгүй хамт олноо баярлуулаад удаагүй байгаа цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байсан юм. Тэмцээнд нийт 8 баг, спортын 6 төрлөөр өрсөлдснөөс тэмцээний нийлбэр дүгээр

Архины үйлдвэрийн Чингис баг – Тэргүүн байр

Захиргааны алба, нэгжийн Соёмбо баг- Дэд байр

Сүүний бизнесийн Сайн баг- Гуравдугаар байранд тус тус шалгарсан.

zurag4.jpg

zurag14.jpg

zurag14.jpg

zurag11.jpg

Түүнчлэн тэмцээнд оролцсон баг тамирчид маань өөр, өөрсдийнхөө онцлог шинжийг агуулсан бүтээгдэхүүний нэрээр багтаа нэр өгч, хөгжөөн дэмжигчид ч уухайн түрлэгээрээ дэмжин, наадам маань баяр хөөрөөр дүүрэн болж, хөгжөөн дэмжигчдийн шагналыг Пивоны үйлдвэрийн Боргио баг хүртсэн юм.

zurag2.jpg

zurag3.jpg

Оролцсон нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.