Улсын бүртгэлийн дугаар: 9010001005

Регистрийн дугаар: 2702673

Үүсгэн байгуулагдсан огноо: 1991 оны 2 сарын 13-ны өдөр

Нийт хувьцааны тоо: 742,877,000

Үйл ажиллагааны чиглэл: Архи, спирт, пиво, ус, ундаа, жүүс, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад худалдаа, хүнсний барааны бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх, зоогийн газар баарны үйлчилгээ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-48, өөрийн байр

Утас: 11-343063

Товч түүх: 1924 онд Ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн 5 дугаар Их хурал, Ардын засгийн 7 дугаар их хурлаас баталсан “Архины онц эрхийг улсын санд авах тухай” шийдвэр харьяат улсад аливаа уух зүйлсыг өөрсдөө дотооддоо боловсруулан үйлвэрлэх онц эрхийг улсын санд олгож Идэш тэжээлийн трестийн Архин завод нэртэйгээр 19 ажилтантайгаар одоогийн АПУ ХК-ийн үндэс суурийг тавьсан билээ. Ийнхүү “Архи завод”, “Архи пивоны завод”, Архи пивоны комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж ирсэн.

БНМАУ-ын Засгийн Газрын Өмч Хувьчлалын Комиссын 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоолоор анх Улаанбаатар хотын Архи пивоны комбинатыг Архи, пиво, ундаа буюу “АПУ“ Хувьцаат компани болгон 49 хувийг хувьчилж, үлдэх 51 хувийг төрийн эрх бүхий байгууллага эзэмшиж байхаар тогтоожээ.

Хувьчлагдаагүй үлдсэн 51 хувь буюу төрийн мэдлийн 378867 /гурван зуун далан найман мянга найман зуун жаран долоо/ ширхэг хувьцааг Төрийн өмчийн хорооны 2001 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 663 тоот тогтоолоор Нийтийн дуудлага худалдааны ялагч Монгол-Гонконгийн хамтарсан Туул Интернешнл ХХК дуудлага худалдааны үнэ 4,501,000,000 /дөрвөн тэрбум таван зуун нэг сая/ төгрөгийг хугацаанд нь төлсөн тул АПУ ХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэнээр тус компани 100 хувь хувьчлагдсан болно.

АПУ ХК нь 2 гишүүнтэй 74,287.7 мянган төгрөгний дүрмийн сантайгаар архи, пиво, ундаа, ус, жүүс үйлдвэрлэх, гадаад худалдаа, хүнс барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, зоогийн газар баарны үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 10 дугаар сарын 12-нд 2702673 регистрийн дугаар бүхий 9010001005 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн авсан байна.

Хожим нь хууль эрх зүйн орчин шинэчлэгдэн сайжирсанаар нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн билээ.

Тус компани нь 4000 гаран хувьцаа эзэмшигчидтэй 742,877,000 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилжигддаг ТОР-20 компанийн нэг юм. Сүүлд Хөрөнгийн биржийн 2014 оны Шилдэг хувьцаат компаниар өргөмжилсөн билээ.

Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот тушаалаар “Архи, дарс, пиво үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Өдгөө архи, пиво, ус, ундаан бүтээгдэхүүний төрлийг олшруулан сайжруулахаас гадна шинээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж эхлээд байна. 2012-2014 оны хооронд Шинэ пивоны үйлдвэр байгуулан хүчин чадлаа нэмсэн бөгөөд шинээр Сүүний үйлдвэр барьж ашиглалтанд оруулаад байна. Мөн ложистик зардлыг бууралхын тулд Монголдоо анх удаа бүрэн Автомат агуулахыг ашиглалтанд оруулан амжилттай ажиллаж байна.

Ажиллагсадын тоо: Хөдөлмөрийн гэрээтэй 883 ажилтан ажиллагсадтай