АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

10.07.2017


АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ:

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017 оны 08-р сарын 18-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

  1. АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;
  2. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах тухай;
  3. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;
  4. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;
  5. АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд хувьцаа нэмж гаргах болон тэдгээртэй холбоотой бусад асуудалд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн журам үйлчилнэ.

Хурлын хэлэлцэх асуудлаар санал авах саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1400 цагт байна

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажлын өдрүүдэд 900-1700 цагийн хооронд АПУ ХК-ийн байранд хурал зохион байгуулах комисстой холбогдон танилцах боломжтой.

Андеррайтер: БИДИСЕК ҮЦК ХХК

Хурал зохион байгууллах комиссын дарга, гишүүдийн утас, электрон шуудангийн хаяг:

Хурал зохион байгуулах комиссын дарга: Х.Батжаргал – batjargal@apu.mn 344837

Хурал зохион байгуулах гишүүд: Ч.Ариунсан – ariunsan@apu.mn 344837-315

Б.Эрдэнэтуяа – erdenetuya@apu.mn 344837-312

Э.Солонго – solongo.e@apu.mn – 344837-322

Хурлаас гарах шийдвэрийн төслийг www.apu.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.

Хурлын материалыг эндээс татаж авна уу. Huvitsaa_ezemshigchdiin_eeljit_bus_khurliin_material.pdf

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС