​АПУ ХК -ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

18.08.2017


АПУ ХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болох ээлжит бус хурлаар доорх асуудлуудыг хэлэлцэж, зөвшөөрч шийдвэрлэлээ.

1. АПУ ХК -ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулах;

2. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах;

3. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж энгийн хувьцаа гаргах;

4. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх;

5. АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах.