“АПУ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД: ​

23.08.2017


ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ КОМПАНИАС ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЛАЛ

АПУ ХК–ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “АПУ” ХК нь “Эвэргрийн инвестментс” ХХК-ийг нэгтгэх замаар компанийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцааг нэмж гарган эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид Монгол Улсын Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн худалдан авахыг шаардах эрх үүсч байна.

Иймд хувьцаа эзэмшигч та бүхэн уг эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол “АПУ”ХК болон андеррайтер “БиДиСЕК ҮЦК”ХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэх үнэ:

360 төгрөг

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр:

2017 оны 8 сарын 18-ны өдөр

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас шийдвэр гарсан огноо:

2017 оны 8 сарын 18-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо:

2017 оны 9 сарын 29-ны өдөр

Шаардах эрхийг хэрэгжүүлэгч: “АПУ ХК

АПУ” ХК-тай холбоо барих утас: 11-344837-322

Хаяг: Улаанбаатар хот, Хан- Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, “АПУ”ХК-ийн өөрийн байр

Андеррайтер: “БиДиСЕК ҮЦКХК

Андеррайтерийн утас: 11-313108, 99010288

Андеррайтерийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өгөн чөлөө, 27/1 байр