Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ!

01.10.2017



Монгол улсын ууган үйлдвэрлэгч АПУ компанийн түүхэн замнал тэртээ 1924 оноос эхтэй бөгөөд 93 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.Тэр ч утгаараа манай компани нь гурван үеийн хэлхээг тээж, хүнсний салбарын түүхийг бичилцэж ирсэн бөгөөд бидэнд ган мэт бат бэх суурийг тавьж өгсөн, АПУ компанитай салшгүй холбоотой ахмад буурлууд маань бидний бахархал юм.


Жил бүрийн намар Олон улсын ахмадын баярыг угтан бид үе үеийн ахмад удирдлагууд, ажилчдадаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.


Өнөөдөр АПУ компанийн ахмадын тоо 300 давсан бөгөөд тэднийгээ хүлээн авч хамтдаа ярилцаж, ололт амжилтаа танилцуулж, сэтгэлийн сайхан үгсээ дэлгэж, дуу хууртай нэгэн өдрийг сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.


Энэ ташрамд үе үеийн АПУ компанитай ажил амьдралаа холбон ажиллаж, амьдарч, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмадууд болон монголынхоо бүх ахмадууддаа Олон Улсын ахмадын баярын мэндийг компанийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс дэвшүүлье!

Та бүхэн минь эрүүл энх байж урт насалж удаан жаргаарай!