АPU компани олимпийн медальт тамирчнаа хоёр өрөө байраар шагналаа

07.09.2016


APU компанийн тамирчин Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай “РИО-2016” олимпод эх орноо төлөөлөн оролцож, олимпын хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавъяаг нь APU компанийн удирдлагууд өндрөөр үнэлж,хамт олноороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
b9.jpg
Д.Отгондалайд APU компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “River Stone” хотхоны 2 өрөө байрны эрхийг гардуулсан бөгөөд цаашид амжилтаа улам батжуулахыг хүслээ. Үүнээс гадна МУ гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан билээ.

b12.jpg

b10.jpg Энэ үеэр Д.Отгондалай "Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Би анх 2014 оны 2-р сард АPU компанид ажилд орж байлаа. Өдийг хүртэл надад маш их тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хамт олныхоо буянаар энэ медалийг би эх орондоо авчирсан юм шүү гэж хэлмээр байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Харин Олимпийн аварга Э.Бадар-Ууган "Манай боксын холбооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ үйл ажиллагаанд ирлээ. Отгондалайг маань хамт олон нь сайхан хүлээж авч байна. Аливаа тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдын маань ард маш олон хүмүүсийн хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр, итгэл найдвар байдаг. Ц.Эрдэнэбилэг захиралтай АPU компанийн нийт хамт олонд баярлалаа гэж хэлье" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

b4.jpg Д.Отгондалайдаа цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилтыг хамт олных нь зүгээс хүсэн ерөөе.

b17.jpg