"Болор" брэндийн бөглөө шилдэгээр шалгарлаа

22.05.2017


Дэлхийн сав баглаа боодлын холбооны "2017 WORLD STAR AWARDS" наадам Австри улсын Вена хотод зохион байгуулагдаж 35 орны 291 оролцогч оролцсоноос194 оролцогч шалгарсан бөгөөд энэхүү наадмаас шингэн хүнсний төрөлд 36 жилийн түүхтэй "Болор" брэндийн "SUNRISE" бөглөө шилдэг бөглөөгөөр тодорсон юм.


Энэхүү "SUNRISE" бөглөө нь хуванцар ба хөнгөн цагаан материалын төгс хослолыг илэрхийлэх дэвшилтэт технологи билээ. Далд нууцлалыг ил болгосон илэрхий нууцлал бүхий уг систем нь хэрэглэгчдэд найдвартай баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэхэд онцгой чухал ач холбогдолтой юм.


Энэ ташрамд бидэнтэй хамтран ажиллагч "Guala Closures Group" -ийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе!