Бүсгүйчүүдээ баярлууллаа

09.03.2017


Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан нийт эмэгтэй ажилчдаа Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хүндэтгэн хүлээн авч, үндэсний сонгодог дуурь болох “ Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн анхны тавилтаар нь тусгайлан бэлэг барилаа.


Өмнөх жил дэлхийн сонгодог зохиол Ромео, Жульета жүжгээр бэлэг барьж байсныг уламжлал болгон үргэлжлүүлж байгаад эмэгтэйчүүд маань баяртайгаар хүлээн авлаа.


Бидний бахархал болсон эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!