Бүх нийтээр мод тарих өдрийг угтан "Нэг өрх, нэг мод" сургалтыг зохион байгууллаа

02.05.2016


Ногоон Монголын төлөө нэгдэе уриан дор "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг угтан манай ажилчид мод тарих танхимын болон практик сургалтанд 4-р сарын 28, 29-нд 2 өдөр хамрагдлаа.


Тус сургалтыг ХААИС-ийн харьяа Ургамал судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар Монгол оронд тариалахад тохиромжтой мод, модлог ургамлыг тарих арга технологи, модоо зөв зохистой арчлан ургуулах зааварчилгаа авч байгаль дэлхийгээ хайрлах, нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцлоо.






Цаашлаад ажилчид өөрсдийн хувийн эзэмшлийн газартаа тохирсон мод, модлог ургамлыг мэргэжлийн байгууллагаас авч тарих боломжтой болж байгаа юм.