Ил нууцлал бүхий TE системийн бөглөө олон улсын Alufoil Trophy-2016 тэмцээнээс шинэ, шилдэг шийдэл бүхий бөглөөгөөр шалгарлаа

05.05.2016


AПУ компанийн захиалгаар Quala Closures компанид үйлдвэрлэсэн ил нууцлал бүхий TE системийн бөглөө олон улсын Alufoil Trophy-2016 тэмцээнээс шинэ, шилдэг шийдэл бүхий бөглөөгөөр шалгарсан байна. Жил бүр зохион байгууллагддаг энэхүү тэмцээнд 2016 онд хөнгөн цагаан материалаар үйлдвэрлэл явуулдаг 100 гаруй компанийн 65 дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс 10 үйлдвэрлэгчийн бүтээл шалгарчээ. Шалгаруулалтыг бүтээгдэхүүний хамгаалалт, хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар байдал, инновацийн оновчтой шийдэл зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн байна.


АПУ компани Guala closures групптэй 2005 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014 онд тус группэд баталгаажилт, нууцлалыг хэрэглэгчдэд илүү мэдрүүлэх технологи бүхий инновацийг нэвтрүүлэх хүсэлт тавьж, хамтран ажилласнаар TE системийн ил нууцлал бүхий бөглөөг 3 жилийн онцгой эрхтэйгээр зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.