Маамуу брэнд "ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН"

19.06.2017


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс хөдөө аж ахуйн яам, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017" олон улсын үзэсгэлэн яармагийг 20 дох удаагаа 2017 оны 6 дугаар сарын 15-18 өдрүүдэд “Мишээл экспо"-д зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн яармагт APU компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдийн дунд бүтээгдэхүүний амталгаат худалдаа зохион байгууллаа.


“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017" олон улсын энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНАСАУ, Польш, Пакистан зэрэг улсуудаас оролцож өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголын зах зээлд танилцуулсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр APU компанийн сүүний үйлдвэрийн Маамуу брэнд "ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг хүртлээ. "Маамуу" брэнд нь одоогийн байдлаар Хонг Конгийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр борлуулагдаж байгаа бөгөөд цаашид өөр бусад улс орнууд руу экспорт хийхээр судалж буйг дуулгахад таатай байна.