Морин хуурын олон улсын V наадмын ивээн итгэгчээр АПУ ХК оролцлоо

09.05.2016


Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор "Морин хуур" олон улсын V наадам 5-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, АПУ компани ивээн тэтгэгчээр оролцоо.

morin huur1.JPG Наадамд Монголын морин хуурчдаас гадна АНУ, ХБНГУ, БНБУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын морин хуурчид, мэргэжлийн чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцож Монголын мэргэжлийн морин хуурчдын шилдэг бүтээлийн тоглолт, олон улсын морин хуурчдын хамтарсан тоглолт, хөдөө орон нутгаас уригдан ирсэн ардын авьяастан-морин хуурчдын тоглолт болон сургалт, эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Морин хуурын урын санг дэлхийн давцанд танилцууллаа.

morin huur2.jpg mmorin huur3.jpg