Бид ажилтан хамт олон, хамтрагч байгууллага, хувь хэрэглэгч бүрийг хүндэтгэж, бизнесийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг.

АПУ ХК ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Мөн харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын хүрээнд шударга өрсөлдөөнийг дэмжиж, нягт хамтын ажиллагааг бий болгохын төлөө зорьдог бөгөөд хэрэглэгч нартаа соёлтой ухаалаг, зөв зохистой хэрэглээг таниулан сурталчилдаг. Цаашид олон нийтийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэнэ.