ОРОН НУТГИЙН ЦЭГИЙН СҮҮ ХҮЛЭЭН АВАГЧ

Газар: Сүүний бизнес

Нээлтийн огноо: 2017/07/25

Хаалтын огноо: 2017/08/10

Сонгон шалгаруулалтын явц: Өргөдөл хүлээн авч байна

Цахим шуудан: hr@apu.mn


Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Малын түүхий сүү бэлтгэн нийлүүлэлт, хангалтын үйл ажиллагаанд чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдийг технологийн горим, зааврын дагуу цуглуулах, боловсруулах үйлдвэрлэлийг хангах үйл ажиллагаанд чанарын хяналт, баталгаажуулалтыг хийх
  • Сүү цуглуулах цэг дээр ирсэн савтай сүү бүрээс дээж авах зааврын дагуу дээж авч, шинжилгээг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, шаардлага хангасан сүүг хүлээн авч бүртгэл хөтлөх
  • Сүү цуглуулах цэгт хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмж, шинжилгээний шил сав, хэмжих хэрэгсэл болон лабораторийн багажуудын бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллана
  • Сүү бэлтгэн нийлүүлэлтийн чанарын үнэлгээг хийн бүртгэж тайлагнана

Тавигдах шаардлага

  • Хүнсний үйлдвэрлэлийн технологи, химич, лаборант чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Тухайн орон нутагтаа суурин амьдардаг байх /Төв аймаг, Батсүмбэр/
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Үнэнч шударга, тогтвор суурьшилтай ажиллах

Холбоо барих 9111-6234