ОУ-ын Хүүхдийн Спортын 7-р наадмын албан ёсны ТОП түнш APU компани

17.08.2017


Олон Улсын Спортын Хүүхдийн Наадам нь 3 дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 12-оос 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид Байт харваа, Бокс, Волейбол, Жудо, Сагсан бөмбөг, Таеквандо, Теннис, Футзал, Хөнгөн атлетик, Чөлөөт бөх, Ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцож байгаа бөгөөд 6 хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ.

Уг томоохон спорт наадмыг нийгмийн хариуцлагын хүрээнд APU компани дэмжин ТОП түншээр ажиллаж буйдаа таатай байна. Нийт оролцож буй баг тамирчдадаа хүүхэд залуустаа хамт олныхоо нэрийн өмнөөс цаашдын үйлсэд нь амжилт ерөөж, олимп тив дэлхийн аваргууд болохыг хүсье!