"РИО-2016" зуны олимпод APU компанийн тамирчин ОУХМ Д.Отгондалай оролцоно.

20.07.2016


Хүн төрөлхтний баяр цэнгэл болсон зуны олимп тун удахгүй Бразил улсын Рио де Жанейро хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Манай улсын хувьд XXXI дэх зуны олимп, Паралимп -ийн XV дахь удаагийн наадамд түүхэндээ анх удаа 50 тамирчинтайгаар оролцох гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Чингисийн төв талбайд Монгол улсын төрийн өндөрлөгүүд баг тамирчдадаа амжилт хүсэн ерөөж, үдэх ёслолын арга хэмжээ болсон юм.

Эдгээр 50 тамирчдын дунд APU компанийн тамирчин Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай “РИО-2016” зуны олимпод эх орноо төлөөлөн оролцох бөгөөд энэ өдөр мөн компанийнхаа далбааг өвөртөлж, ДЭЭЖ сүүгээ амсаж хамт олондоо талархсан сэтгэлээ илэрхийлсэн билээ.


Ийнхүү нийт баг тамирчдын маань аз хийморь ивээж, алтан соёмбо нь түшиж, аваргын буухиаг үргэлжлүүлэн төрийнхөө далбааг РИО –гийн тэнгэрт мандуулаарай хэмээн хүсэн ерөөе!