САЛХИВЧ АГААРЖУУЛАЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

30.06.2017


Ажлын байрны үндсэн зорилго

Компаний хэмжээнд халаалт агаар сэлгэлт, уур хангамжийн бодлогыг хэрэгжүүлэн авч явах, тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах

Тавигдах шаардлага

  • Дуланы инженер, Халаалт агаар сэлгэлтийн инженер, сантехникийн инженер мэргэжлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Цэвэр ус хангамж, халаалт агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Ариутгах татуурга, уурын шугам сүлжээний талаар мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой шинийг санаачлан эрэлхийлдэг байх

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчид "АПУ" ХК-ийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх буюу hr@apu.mn рүү CV-ээ илгээнэ үү.

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг /1 хувь/