СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!

18.05.2017


Та бүхнийг АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр АПУ-2 обьектын “Ажилтануудын цайны газар”-ыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтын удирдамжийг хавсаргав.

Оролцогчид дараахи материалыг бүрдүүлэн битүүмжлэл бүхий дугтуйнд хийн 2017.05.31-ний дотор АПУ ХК-ийн Сүүний үйлдвэрийн ресепшнд хүлээлгэн өгнө. Үүнд:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  2. Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар;
  3. Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд, сүүлийн хоёр жилд цайны газрын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад газарт цайны газрын үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцaлж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино;
  4. Түрээсийн төлбөр төлөх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхиа нотолсон баримт;
  5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  6. Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал /Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/

Хаяг: ХУД-ийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/5, Үйлдвэр 10/17042 Сүүний үйлдвэрийн байр

Утас: 90933232

Удирдамжийг дарж үзнэ үү! --> IMG_0001.pdf