​“Соёлоороо Гоёсон APU-чууд”

28.09.2017



APU компани нь “Төгөлдөр” төслийн хүрээнд 2017 оныг “Соёлоороо Гоёно” уриатайгаар дотогшоо буюу ажилчдадаа чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлж байгаа билээ.


Энэхүү ажлын дагуу энэ сарын 27-ны өдрөөс 28 өдрүүдэд “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-ийн баг хамт олонтой хамтран “Байгууллагын соёл ба Та” сэдэвт сургалтыг нийт ажилчдынхаа дунд амжилттай зохион байгууллаа.


Уг сургалтын зорилго нь өөрийгөө таньж мэдэх, хамт олноо таньж мэдэн хамтран ажиллах, манлайлах, байгууллагын соёлд суралцах зэрэг чухал асуудлуудыг хөндсөнөөрөө онцлогтой байсан юм. Оролцсон хүн бүр зан төлөвийн онцлогоо мэдэж, өөрсдийн оролцоотойгоор танин мэдэх арга хэрэгслүүдэд суралцаж, соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлсэн.


APU компанийн хувьд ажилчин бүрт хамтдаа суралцаж, хөгжиж дэвших боломжийг үргэлж олгож ирсэн бөгөөд энэ жилийн хувьд “Соёлоороо Гоёх” эрхэм зорилго тавин өөрсдийгөө болон хамт олноо цаашилбал компаниа төдийгүй салбартаа манлайлахаар хичээн ажиллаж байна.