"Сүү үйлдвэрлэл –тогтвортой хөгжил" чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар АПУ ХК оролцлоо

28.04.2016


УИХ-ын гишүүд, ХХААЯам, МХЕГ, ОУ-ын байгууллага, ТББ, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон сүү үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй 170 орчим хүнийг хамруулсан "Сүүний үйлдвэрлэл –Тогтвортой хөгжил" сэдэвт үндэсний чуулга уулзалтыг 2016 оны 4 сарын 26 ны өдөр зохион байгуулж, АПУ ХК хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Тус чуулга уулзалтын зорилго нь Сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход ферм, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, тэдгээрийн идэвхи санаачлагад тулгуурлан салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, тал бүрийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн бөгөөд чуулганы үеэр АПУ ХК ийн Үйлдвэрлэл үйл ажиллагаа хариуцсан захирал Г. Энхбилэг "Малчид фермерүүдийн хамтын ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх боломж " сэдвээр илтгэл тавин, чуулганд оролцогчдын дунд бодит шийдэл, санал санаачлагыг дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Монгол Улсын сүүний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо Хөдөө аж ахуйн зохистой дадлыг саалийн фермийн үйл ажиллагаанд нэвтрүүлж хэвшүүлэх, дотоодын сүү үйлдвэрлэлийг хэмжээг нэмэгдүүлэх, саалийн үнээний фермийг кластераар хөгжүүлэх төсөл санаачлагыг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах, фермер үйлдвэрлэгчдийн хоршин хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын Хүнсчдийн холбоо, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичиг нь дотоодын сүү үйлдвэрлэлийг хэмжээг нэмэгдүүлэх, саалийн үнээний фермийг кластераар хөгжүүлэх төсөл санаачлагыг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах, фермер үйлдвэрлэгчдийн хоршин хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэх юм.