"ТАЛАРХАЛ"

03.08.2017


АПУ ХК-ны хамт олонд Онцгой Байдлыг Ерөнхий Газраас “ТАЛАРХАЛ” илэрхийлэн өргөмжлөл гардуулав.

2017 оны 7 дугаар сард манай орны нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн гал түймрийн аюулаас хүн ард, мал амьтад, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалах, учирсан хохирлыг арилгах, үйлсэд АПУ ХК-ны хамт олон сэтгэл зүрхээрээ нэгдэн, 50 сая төгрөгийн бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн билээ.
Гамшигтай тэмцэх үйлсэд эх оронч идэвхи санаачлага гарган, Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүж бусдыгаа манлайлан оролцсон хувь хүн, хамт олонд Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комиссын зүгээс “ТАЛАРХАЛ” илэрхийлэх үйл ажиллагаа Онцгой байдлын Ерөнхий Газрын төв байранд болж өнгөрлөө.