Та "Д" амин дэмээр дутагдаж яваа юм биш биз?

13.04.2017


“Монголчуудын 90 гаруй хувь нь Д амин дэмийн дутагдалтай” талаар өнгөрөгч долоо хоногт болсон АШУҮИС-аас зохион байгуулсан “Эрдмийн чуулган 59” үйл ажиллагааны үеэр мэдээлэв.

Энэ амин дэмийг нарны туяа болон өндөг, загас зэрэг цөөн тооны хүнснээс авах боломжтой ч бидний амьдралын хэв маяг, эрс тэс уур амьсгал, хоол хүнсний хэрэглээнээс шалтгаалж хангалттай авч чадахгүй байгаа юм.

Тэгвэл энэ эрэлт хэрэгцээнд үндэслэн APU компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрлэж буй Д витаминаар баяжуулсан “Сайн” нэрийн сүүгээ энэ үеэр танилцууллаа.

Д амин дэмээр баяжуулсан 500 мг сүүг өдөр бүр ууснаар хоногт шаардагдах амин дэмийнхээ 62.5 хувийг авна гэж тус компанийн технологич Т.Сарантуяа ярьж байв.


Д амин дэмийн дутагдалд,

  • 55-аас дээш насныхан
  • Жирэмсэн эхчүүд,
  • Хэт тарган хүмүүс,
  • Өсвөр насны хүүхэд,
  • Сургуулийн өмнөх насныхан,
  • Хөхүүл хүүхэд өртөх магадлал өндөртэй тул баяжуулсан сүүгээр хоногийнхоо амин дэмийн хэрэгцээг нөхөх боломжтой гэж эрдэмтэн судлаач, эмч нар зөвлөсөн юм.

Хурлын үеэр Д амин дэмийн дутагдал болоод витаминаар баяжуулсан сүү хүний хоногийн хэрэгцээг хэр хангах боломжтой талаар эрдэмтэн судлаачдаас дараах хариултыг авлаа.

АШУ-НЫ ДОКТОР У.ЦЭРЭНДОЛГОР: ВИТАМИНЫ ДУТАГДЛААС СЭРГИЙЛЭХ СОНГОДОГ АРГА БОЛ БАЯЖУУЛСАН ХҮНС ХЭРЭГЛЭХ


-Д амин дэм дуагдсанаар хүнд ямар сөрөг үр дагавартай вэ?


-Энэ амин дэм дутагдсанаар хүний мэдрэлийн тогтолцоонд сөрөг өөрчлөлт бий болдог. Хүүхдийн хувьд ууртай, уцаартай, уйланхай болж, дархлаа нь мууддаг. Бас байнга өвдөх, толгой данхайх, цээж хавчийх шинжүүд илэрнэ.

-Хүмүүс амин дэмийг нарны туяанаас авна гэж боддог. Тэгвэл баяжуулсан хүнснээс өдрийн хэрэгцээгээ авах боломж хэр байдаг юм бол?

-Өнөө үед хүүхдийн цусанд Д амин дэмийн дутагдал өндөр байна. Аливаа амин дэм, эрдсийн дутагдлаас сэргийлэх хоёр янзын арга байдаг. Хамгийн эхний арга бол хүнс баяжуулах… Хэрэв ийм боломж байхгүй бол нэмэлтээр уулгахыг дэлхий нийтэд зөвлөдөг. Хамгийн сонгомол арга эхнийх нь юм. АПУ компанийн Сайн сүү бол витамин Д-гийн дутагдалтай, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүс, хүүхдүүдэд хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн. Ер нь шинж тэмдэг нь амин дэмийн дутагдлын дунд болоод хүнд хэлбэрийн үед илэрдэг. Харин дөнгөж дутагдаж байгаа үед төдийлөн илэрдэггүй. Манай иргэдийн витамин Д-гийн дутагдал хүнд хэлбэрт байгаа учраас хүүхдүүдэд рахитын шинж тэмдэг илүүтэй илэрч байна. Тэгэхээр ийм улс оронд сэргийлэлтийн аргыг зүй ёсоор нэвтрүүлэх шаардлагатай байна. Харин АПУ компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан Үнээний шингэн сүүг Д амин дэмээр баяжуулан сүү үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай.