ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖЕР

Газар: Стратеги төлөвлөлт

Нээлтийн огноо: 2017/09/06

Хаалтын огноо: 2017/09/24

Сонгон шалгаруулалтын явц: Сонгон шалгаруулалт дууссан

Цахим шуудан: hr@apu.mn


Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бизнес нэгжийн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөг бэлтгэх болон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Бизнес нэгжийн үйл ажиллагааны үр дүнтэй менежментийг төлөвлөлтөөр дамжуулан дэмжих
  • Бизнес нэгжүүдийн төсөвт өртгийн тооцоо, шинжилгээ
  • Бизнес нэгжүүдийн улирал, жилийн эцсийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх удирдлагад тайлагнах
  • Зохион байгуулалт, хамтын ажиллагааг ханган ажиллах
  • Шууд удирдлага болон бусад алба нэгжээс өгсөн цаг үеийн шинжтэй холбогдох үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь, хариуцлагатай гүйцэтгэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий ур чадвар:

Нэгтгэн дүгнэх, богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, төлөвлөх болон зохион байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг нэвтрүүлэх чадвартай байх.

Мэргэжлийн ур чадвар:

Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага, Эдийн засгийн мэргэжилтэй, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, хэрэглээний програмууд /MS Office/, Microsoft Excel программыг ахисан түвшинд эзэмшсэн байх.

Бусад шаардлага:

Багаар ажиллах, суралцах, шинийг санаачлах чадвартай, ажлын ачаалал даах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчид АПУ ХК-ийн байранд ирж анкет бөглөх буюу hr@apu.mn рүү CV-ээ илгээнэ үү.

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг /1 хувь/