​“УЛААН” өнгөөр гоёсон “БААТРУУД” улирлыг амжилттай дуусгалаа!

09.10.2017


Их хотын нэрээр нэрлэгдсэн “Эф Си Улаанбаатар” хөл бөмбөгийн шигшээ багтай АПУ ХК нь Нийгмийн Хариуцлагын хүрээнд 2016 оноос багийн спортыг дэмжих, хөгжүүлэх, амжилт гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготойгоор хамтран ажиллаж эхэлсэн билээ.


Энэ жилийн “Хүрхрээ үндэсний лиг”-ийн нийт 18 тоглолт МХБХ-ны талбайд зохион байгуулагдсанаас “Эф Си Улаанбаатар” багийн хувьд дээд лигтээ үлдэх хариуцлагатай тоглолтуудыг хийж, “Гоёо Эф Си” багийг буулган авч улирлыг дуусгасан. Мөн дээд лигээс гадна улсын аваргын 30 баг хамгийн нэр хүндтэй “Холбооны цом”-д өрсөлдөж, улмаар цомын төлөө “Улаанбаатар Сити” багтай учраа тааран тоглож хожигдсоноор мөнгөн медаль хүртэж энэ жилийн тоглолтуудаа өндөрлөсөн юм.


Холбооны цомын болон дээд лигийн тоглолтуудаа амжилттай дуусгасан тамирчид, дасгалжуулагч болон багийн арын албанд зүтгэж ажилласан удирдлага, баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашид амжилтаа улам бататгаж, аваргын цом өргөхийг хүсэн ерөөе