ХАНГАМЖИЙН МЕНЕЖЕР

Газар: Хангамжийн алба

Нээлтийн огноо: 2017/05/11

Хаалтын огноо: 2017/05/18

Сонгон шалгаруулалтын явц: Өргөдөл хүлээн авч байна

Цахим шуудан: hr@apu.mn


Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
  • Монгол улсын хууль тогтоомж, Олон Улсын стандарт болон компанийн журам, зааврийг үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллах
  • Үйлдвэрийг чанар стандартын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материал, сав баглаа боодлоор тасалдалгүй найдвартай, зохистой нөөцийг бүрдүүлэх хэмжээнд хангаж ажиллах
  • ТЭМ, сав баглаа боодлын зах зээлийн төлөв байдлыг тасралтгүй тандан судалж, мэдээллийн баазыг бүрдүүлэх, түүнийг тасралтгүй шинэчилэн сайжруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Гадаад худалдааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Гадаадад төгссөн бол давуу тал болно/
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвар, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, зөв төлөвшилтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх дүн шинжилгээ хийх чадвартай
  • Техник сэтгэлгээтэй, задлан шинжлэх шүүх тунгаах ур чадвартай
  • Өөрчлөлтийг хүлээн авч богино хугацаанд ажилдаа нэвтрүүлэх чадвартай

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчид "АПУ" ХК-ийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх буюу hr@apu.mn рүү CV-ээ илгээнэ үү.

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг /1 хувь/