"Хандлага ба Амжилт" сургалт боллоо

12.10.2016


Компанийн зүгээс өнгөрсөн оноос эхлэн ажилчдадаа идэвхжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор Төгөлдөр Төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

zurag9.jpg

Энэхүү төслөөрөө дамжуулан “Сайн хандлага, Сайн харилцаа, Сайн хүн” сэдвийн дор цуврал сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 10 сарын 5,6 өдрүүдэд Дэйл Карнеги Трэйнинг ОУ-ын байгууллагатай хамтран “Хандлага ба Амжилт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

zurag16.jpg

zurag8.jpg

Сургалтын зорилго нь компанийнхаа ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд 2 өдрийн турш нийт 724 ажилтан хамрагдсан байна. Идэвх санаачлага гарган сургалтад хамрагдсан нийт APU-чууддаа талархал илэрхийлэхийн хамт өөрсдийн сонссон, мэдсэн бүхнээ ажил амьдралдаа нэвтрүүлж, бодитойгоор хэрэгжүүлээрэй хэмээн хүсье.

zurag12.jpg

songolt.jpg