ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Газар: Харилцаа, Инноваци

Нээлтийн огноо: 2017/06/30

Хаалтын огноо: 2017/07/14

Сонгон шалгаруулалтын явц: Сонгон шалгаруулалт дууссан

Цахим шуудан: hr@apu.mn


Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
  • Компанийн нэр хүндийг өсгөх, бэхжүүлэх, компанийн брэндингийн үйл ажиллагааг орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдээр хүргэх, маркетингийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах, үйл ажиллагааг оновчтой сувгуудаар хүргэх.
  • Компани доторхи олон нийтийн харилцааг хэрэгжүүлэх, ажилчдын оролцоо, идэвх санаачлагыг дэмжих, ажилчдад компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг таниулан түгээх, компанийн нэгдсэн өнгө төрхийг бүрдүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Маркетингийн менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Маркетингийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Шинэ санал санаачлага дэвшүүлэн, хэрэгжүүлэх туршлагатай байх
  • Асуудлыг шийдвэрлэх, шийдэл санал болгох чадвартай (Problem solving);
  • Дүн шинжилгээ, анализ хийх ур чадвартай байх
  • Мэргэжлээрээ гадаадад их дээд сургууль төгссөн, мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчид "АПУ" ХК-ийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх буюу hr@apu.mn рүү CV-ээ илгээнэ үү.

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг /1 хувь/