2012 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2012 оны 04 сарын 27-ны өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00 цагаас болсон

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2013 оны 03 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,299,503 хувьцааг эзэмшдэг 132 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь 74,281,700 энгийн хувьцааны 93,29 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2011 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. АПУ ХК-ийн Дүрмийн шинэчлэсэн найруулгыг батлах
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2011 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 93,28 хувийн саналаар баталсан
  2. АПУ ХК-ийн Дүрмийн шинэчлэсэн найруулгыг 93,27 хувийн саналаар баталсан
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан 69,290,302, П.Батчимэг69,265,136, П.Бат-Эрдэнэ 69,226,841, Громов С.Б 69,224,149, Ц.Ганчимэг 69,251,077, Сильваши.А.Ю 69,206,618, Хараат бус гишүүнээр Тревор Охой 69,192,588, Д.Батжаргал 69,328,280, Руперт Пёрсер 69,078,409 саналаар тус тус сонгогдсон байна.

2013 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2013 оны 04 сарын 26-ны өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00 цагаас болсон

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2013 оны 03 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,093,500 хувьцааг эзэмшдэг 160 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь 74,281,700 энгийн хувьцааны 93,1 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2012 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2012 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99,87 хувийн саналаар баталсан
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99.87 хувийн саналаар баталсан
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан 69,048,851, П.Батчимэг 69,036,136, Б.Батбаяр 68,988,139, Хьюго Баррет 69,013,834, Ц.Ганчимэг 68,998,536, Сильваши.А.Ю 68,990,293, Хараат бус гишүүнээр Тревор Охой 69,991,835, Ж.Үнэнбат 69,074,733, Руперт Пёрсер 68,978,897 саналаар тус тус сонгогдсон байна.

2014 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2014 оны 04 сарын 28-ны өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00 цагаас болсон.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2014 оны 03 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,826,365 хувьцааг эзэмшдэг 178 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь 74,281,700 энгийн хувьцааны 93,33 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  1. Компанийн 2013 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2013 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99 хувийн саналаар баталсан
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99.87 хувийн саналаар баталсан
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан 69,804,819, П.Батчимэг 69,763,520, Б.Батбаяр 69,757,573, Громов.С.Б 69,758,778, Хьюго Баррет 69,732,863, Тревис Хамильтон 69,699,432, Хараат бус гишүүнээр Тревор Охой 69,749,392, Ж.Үнэнбат 69,798,875, Карло Радикатын 69,705,053 саналаар тус тус сонгогдсон байна.

2015 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 14:00 цагт болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,969,851 хувьцаа эзэмшдэг 180 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,19% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • Компанийн 2014 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хурлаас гарсан шийдвэр:

  • Компанийн 2014 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99 хувийн саналаар батлав.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99%-н саналаар батлав.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятив аргаар сонгох: Энгийн гишүүнээр П.Батсайхан-69,887,717, П.Батчимэг-69,872,790, Б.Батбаяр-69,820,292, Громов. С.Б-69,795,632, Хьюго Баретт-69,805,042 Хараат бус гишүүнээр С.Эрдэнэ-69,778,840, Сиваев. А.В-69,761,351, Ж.Үнэнбат-69,779,910 саналаар тус тус сонгогдсон байна.

2016 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2016 оны 03 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,906,115 хувьцаа эзэмшдэг 187 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,1% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • АПУ ХК-ийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  • АПУ ХК-ийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваасугай.
  • АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99.9 хувийн саналаар батлав.
  2. Компанийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваах асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.
  3. АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар дараах байдлаар батлав.Үүнд:

3.1 Компанийн Дүрмийн 4.9, 7.22.11, 9.А, 9.2, 9.3, 9.5, 9.6 дахь заалтын “аудитор” гэснийг “аудит” болон “аудитын байгууллага” гэх асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.

3.2 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион гаргах шийдвэр гаргах, түүнтэй холбоотой журмыг батлах” асуудлыг 78.8 хувийн саналаар батлав.

3.3 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, хөрөнгө оруулалт хийх замаар охин болон хараат компани байгуулах, шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг эдлэх” гэх асуудлаар 78.8 хувийн саналаар батлав.

2017 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2017 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2017 оны 03 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 696,717,932 хувьцаа эзэмшдэг 198 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 742,877,000 ширхэг саналын эрхтэй хувьцаанаас 93,79% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

1. АПУ ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;

2. АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

3. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2016 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99,9%-н саналаар батлав.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99,9%-н саналаар батлав.
  3. ТУЗ-ын ердийн болон хараат бус гишүүнийг куммулятив аргаар сонгох: Ердийн гишүүнээр П.Батсайхан-548,214,845, П.Батчимэг-547,679,647, Б.Батбаяр-547,660,795, Громов.С.Б-547,788,575, Хьюго Барретт-547,526,168, Г.Ганболд-1,435,080,227 Хараат бус гишүүнээр Ж.Үнэнбат-659,593,411, Б.Батжав-547,670,486, Ё.Гэрэлчулуун-695,477,797 санал авсанаар тус тус сонгогдсон байна.