ХУУЛИЙН ЗӨВЛӨХ

Газар: Захиргаа, эрх зүйн алба

Нээлтийн огноо: 2017/09/06

Хаалтын огноо: 2017/09/20

Сонгон шалгаруулалтын явц: Сонгон шалгаруулалт дууссан

Цахим шуудан: hr@apu.mn


Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн үйл ажиллагаа болон удирдлагын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, шүүх, төрийн байгууллагад компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, ажилтнуудад хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

Хуульч, эрх зүйч мэргэжлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй

Монгол улсын их сургууль болон Гадаадад төгссөн бол давуу тал болно

Хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

Гэрээ боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх чадвартай

Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Монгол хэл бичгийн өндөр түвшний мэдлэгтэй, харилцааны ур чадвартай

Багаар ажиллах болон асуудлын шийдэх, төлөвлөх, зохион байгуулах чадвартай

Богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчид АПУ ХК-ийн байранд ирж анкет бөглөх буюу hr@apu.mn рүү CV-ээ илгээнэ үү.