"ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр шагнагдав

11.05.2017


Улс орны хөгжил дэвшлийн үндэс нь татвар бөгөөд энэ ч утгаараа үндэсний ууган үйлдвэрлэгч APU компани нь энэхүү үйл хэргийг нэр төртэйгөөр биелүүлж ирсэн билээ. Тухайлбал өнгөрсөн 2016 онд улсын төсөвт нийт 127 тэрбум төгрөгийг төлж, бодитойгоор хувь нэмрээ оруулсан юм. Тиймээс Татварын Ерөнхий газрын харъяа Улсын Төсвийн Орлого, Хяналтын газраас Монгол улсын татварын хуулиар тогтоосон үүргээ ёслон биелүүлж, бизнес эрхлэгчдээ манлайлан улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллаж байгааг үнэлэн “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” –ийн эзнээр тодруулж гардуулсныг дуулгахад таатай байна.