ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

15.09.2017


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдлаа.


Уг чуулганд “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”-ын талаар Монголын хүнсчдийн холбооны УЗ гишүүн, сүүний үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга АПУ Дэйри ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг илтгэл тавьсан юм.


Тэрээр хэлэхдээ “-Манай улс 400 гаруй сая литр сүүний нөөцтэй боловч Улаанбаатар хотын хэмжээнд 140 сая литр сүү эргэлтэнд орж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс хоттой ойр газруудад эрчимжсэн фермерээр төвийн бүсийг хангаж, хөдөө орон нутагт сүүг боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд туслалцаа үзүүлэх. Сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарах” зэрэг асуудлуудыг хөндөж тавьсан юм.