​“ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” компани

10.05.2017


Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам жил бүр үйлдвэрлэгчдийн дунд үйлдвэрлэлийн осол, ажлын байрны эрсдэлгүй “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” байгууллагуудаа тодруулдаг бөгөөд ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэйгөөр ухамсарлан ажилласныг нь үнэлэн APU компанийг 2016 оны шилдгүүдийн нэгээр тодруулан шагнаж урамшууллаа.

Мөн даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлэн, үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх боломжийг бүрдүүлж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч СҮҮЛИЙН 3 ЖИЛ ДАРААЛАН Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардал гаргаагүй ажилласан тул “Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн холбогдох заалт болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх тухай 2011 оны 16 дугаар тогтоолоор баталсан журам”-ын дагуу 10 хувийн шимтгэлийн хэмнэлт эдлэхээр болсон юм.