ЭКСПОРТЫН МЕНЕЖЕР

Газар: Олон улсын харилцаа, экспортын алба

Нээлтийн огноо: 2017/06/30

Хаалтын огноо: 2017/07/14

Сонгон шалгаруулалтын явц: Сонгон шалгаруулалт дууссан

Цахим шуудан: hr@apu.mn


Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • АПУ компанийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах замаар компанийн бизнесийн ашигт хувь нэмэр оруулах, олон улсын зах зээл дээрх үйл ажиллагааг хөгжүүлэх.
  • Экспортын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх; гадаадын зах зээлтэй холбоотой холбогдох төрлийн мэдээллийг цуглуулж, стратегийн шийдвэр гаргах зорилгоор ашиглахад бэлтгэн боловсруулах; харилцагч нартай гэрээ байгуулж, ачилт тээвэрлэлтийн ажлыг хамгийн оновчтой зохион байгуулж, борлуулалтын дараах хяналтыг хэрэгжүүлнэ.
  • Экспортын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ашгийн үзүүлэлт, ачилт тээвэрлэлтийн зардал, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийн зорилтуудыг харгалзаж ашигтай ажиллагааг хангана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Гадаад худалдаа, санхүүгийн удирдлага, маркетинг чиглэлээр бакалавр зэрэгтэй, олон улсын бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан бол давуу тал болно
  • Хүнсний үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны компаниудад борлуулалт, маркетинг эсвэл санхүүгийн асуудал хариуцаж ажиллаж байсан;
  • Бүтээгдэхүүн экспорт борлуулалт чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлог болон хууль эрх зүйн шаардлага, онцлог, татвар, хураамж, тухайн салбарын стандарт зохицуулалтын талаар мэдлэгтэй;
  • Төслийн менежментийн ур чадварыг эзэмшсэн байх;
  • Англи, орос хэлийг бүрэн эзэмшсэн /Компанийн зорилтот зах зээлийн орны хэлийг дундаас дээш төвшинд эзэмшсэн бол давуу тал болно/

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчид "АПУ" ХК-ийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх буюу hr@apu.mn рүү CV-ээ илгээнэ үү.

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг /1 хувь/