"ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА" боллоо

22.02.2017


Азийн бүтээмжийн байгууллагын зорилтот гишүүн орнуудад эрчим хүчний хэмнэлт сэдвээр загвар байгууллага болох төслийн 2015-2016 оны сонгон шалгаруулалтад Монгол улсаас 7 компани өрсөлдсөнөөс APU компани энэхүү төсөлд оролцох эрх авсан юм.


Түүний дагуу эрчим хүчний хэмнэлтийн төслийг 2015-2017 оны хооронд хэрэгжүүлж уур, ус, дулаан, цахилгааны эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчийг сэргээн дахин ашиглах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр APU Company ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА боллоо. Хамт олондоо амжилтын дээдийг хүсэн ерөөе!