ҮЭ хорооны хамтын гэрээний дагуу ажилчдадаа гэр олгох уламжлалт арга хэмжээ боллоо

19.10.2017



АПУ компани болон ҮЭ хорооны хамтын гэрээний дагуу ажилчдадаа жил бүр шинэ өргөө гэр олгож, ирээдүйн ажил амьдралд нь сайн сайхныг ерөөдөг уламжлалт үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.Хамтын гэрээгээ жилээс жилд чанаржуулан, нэмэлт өөрчлөлт оруулан баяжуулсаар ирсэний нэг тод жишээ нь 2017 оны Хамтын гэрээндээ ажилчиддаа олгох гэрийн тоог / Урьд нь 6 гэр өгч байсан/ нэмэгдүүлэн 10 болгон олгосон.


Үүний дагуу компанид ажилласан жил ажлын үр дүн, амьдрал байдлыг нь харгалзан :
Архины үйлдвэрийн Оператор Д.Пүрэвдорж,
Пивоны үйлдвэрийн Оператор Д.Гансүх, Г.Уянга,
Ус ундааны үйлдвэрийн Оператор М.Ариун-Эрдэнэ,
Спиртийн үйлдвэрийн Оператор Б.Баярхүү,
Хангамжын албаны Хайрцаг бэлтгэгч Э.Тунгаа,
Авто ачигчийн жолооч М.Мөнх-Эрдэнэ,
Ложистикийн албаны Гараар савлагч Н.Цацрал,
Аюулгүй байдлын албаны Хамгаалалтын ажилтан Я.Төмөрхуяг,
Сүүний бизнес нэгжийн Үйлчлэгч О.Мядагмаа нарт гэр олголоо.



Өргөө цагаан гэрийнхээ түлхүүрийг гардан авсан ажилчдадаа хамт олны нэрийн өмнөөс аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийг ерөөе!