1000 хүүхдийн баяр боллоо

30.05.2016


AПУ ХК-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "1000 ХҮҮХДИЙН БАЯР" 5-р сарын 29-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо.


AПУ ХК-ийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан энэхүү арга хэмжээ нь сонирхолтой үзүүлбэр, урлагийн тоглолт болон сонирхлын 9 клуб хүүхэд бүрийн нас насны онцлогт тохирсон өртөөлчилсөн уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж хүүхэд бүрийн аз жаргалтай инээдээр дүүрэн болж өнгөрлөө.