2015 оны "Үндэсний шилдэг тайлан"-аар APU компанийн тайлан шалгарлаа

17.10.2016


Компанийн засаглалыг Монгол улсад нэвтрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “Үндэсний шилдэг тайлан шалгаруулах анхдугаар уралдаан”-д АPU компанийн тайлан бусад оролцсон аж ахуй нэгжүүдээс шалгарч, засаглалын хүрээнд хийж хэрэгжүүлсэн олон талт ажлаараа бусдыгаа тэргүүлэн, цомын эзэн боллоо.


Энэхүү уралдааныг Компанийн засаглалын хөгжлийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бүх хувьцаат компани болон IPO хийж байгаа, төрийн өмчит компаниудын дунд зохион байгуулсан билээ.


Үйл ажиллагааны үеэр Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Т. Цэнд-Аюуш “Компанийн засаглал нь оновчтой, олон нийтэд нээлттэй байж, гаднаас хөрөнгө оруулагч, түншлэгчдийг татах гол нөхцөлийг бүрдүүлэн тогтвортой хөгжлийг бий болгон ажиллаж байгаа APU компанийн хамт олонд баяр хүргэе” хэмээн онцолсон юм.