APU компанийн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг танилцууллаа

12.05.2017


Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж буй "Нийгмийн маркетинг форум 2017" буюу "үнэт зүйлсээ хуваалцъя!" уриан дор зохион байгуулагдаж буй арга хэмжээний үеэр Шунхлай группын дэд ерөнхийлөгч Б.Наранзун "Үйлдвэрлэлийн байгаль орчны хариуцлага" сэдвийн хүрээнд APU компанийн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн туршлагаас хуваалцахаар сонирхолтой илтгэлийг тавьсан юм. Та бүхэнд илтгэлийн зарим хэсгээс хүргэж байна.

-Үйлдвэрлэлийн хэмжээгээр Монгол улс 144 орноос 104-т явж байна
-APU компани сүүлийн 5 жилд 152 тэрбум төгрөгийг шинэ үйлдвэрлэлд зориулан хөрөнгө оруулалт хийгээд байна.
-Томоохон хөрөнгө оруулагчдаас нийгмийн хариуцлага ёс зүйн кодыг компаниудаас шаарддаг болсон байна.
-Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг явуулах зорилгоор ISO стандартуудыг нэвтрүүлж ажиллаж байна.
-Эрчим хүчийг бид хэмнэх зорилго тавин ажилладаг. Үүний хүрээнд бид хэдий үнэтэй ч тог бага зарцуулдаг техник тоног төхөөрөмжийг ашигласанаар нэг сум 500 өрхтэй гэж үзвэл 3 сумын хүн амын ашиглах цахилгааныг хэмнэж байна гэсэн үг юм.
-Мөн уур дулаанаа дахин ашиглаж үйлдвэрлэл болон компанийг халаахад ашиглаж байна.
-Усны хувьд 12 төрлийн хэмнэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд 14000 тонн хэмжээтэйгээр хэмнэдэг.
-Саарал ус буюу үйлдвэрлэлд ашигласан усыг дахин ашиглаж хотын ногоон байгууламж болон зам талбайг услаж цэвэрлэхэд ашиглахаас гадна үйлдвэр цехийн угаалга, ариун цэврийн татуургад мөн ашиглаж байна.
-Хог хаягдлаа ангилах болсоноор хог хаягдал 30% бууруулж чадсан гэх мэт байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг явуулж байна

Мөн компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд олон нийтэд зориулсан үйл ажиллагааг явуулахаас гадна ХҮН төвтэй ажилчиддаа зориулсан "Төгөлдөр" төслийг хэрэгжүүлэн ажилласнаас хойш ажилчдын сэтгэл ханамж, олон зүйлст эерэгээр гарсан. 2017 оныг "Соёлоороо гоёно" уриатайгаар хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.