​APU компани гал түймэр унтраах ажиллагаанд нэгдлээ

17.07.2017


Цаг агаарын хуурайшилт болон хүний буруутай үйлдлээс шалтгаалж Сэлэнгэ болон Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн удаагийн ой хээрийн түймрийг дарах үйл ажиллагаа ид өрнөж буй энэ цаг үед Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч APU компани байгаль экологио хамгаалах үйлсэд нэгдэж байгаа бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэхээ амалсан билээ.


Энэ ч утгаараа өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай APU компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг уулзаж, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа хэрхэн өрнөж буй талаар болон, онцгой нөхцөл байдалд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Мөн энэ үеэр APU компанийн зүгээс гал түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн тэр дундаа цэвэр ус, хор тайлах зорилгоор сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг өөрсдийн зүгээс тусламж болгон өгч буйгаа мэдэгдсэн юм.

Энэ ташрамд гал түймрийг унтраахаар амь биеэ үл хайрлан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй ОБЕГ-ийн тайван цагийн эгэл баатрууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!