“ARKHI" export брэнд The Cathay Pacific Hong Kong International Wine & Spirit Competition” шалгаруулалтад оролцож "Алтан медаль" хүртлээ

15.11.2016


APU компани нь “ARKHI" export брэндийн 40 жилийн ойг тохиолдуулан 2016 онд шинээр зах зээлд “ARKHI EXPORT” премиум зэрэглэлийн брэндийг танилцуулсан билээ. Уг брэнд нь дэлхийн шингэн хүнс үйлдвэрлэгчдийн дунд нэр хүндтэй “The Cathay Pacific Hong Kong International Wine & Spirit Competition” шалгаруулалтад оролцож "Алтан медаль" хүртлээ.

Олон улсын томоохон шалгаруулалтаас олон удаагийн алт, мөнгө, хүрэл медальтай “ARKHI EXPORT” брэнд нь чанар, нэр хүндийн илэрхийлэл төдийгүй дэлхийд танигдсан Монгол брэндийн үнэ цэнийг батжуулан, Азийн зах зээлд үндэсний үйлдвэрлэлээ таниулж, экспортыг нэмэгдүүлж буйг дуулгахад таатай байна

.