ISO 14001 гэж юу вэ?

11.05.2014


1996 оны 9-р сард ОУСБ (Олон Улсын Стандартын Байгууллага) анх ISO 14001 стандартыг “Байгаль орчны удирдлагын тогтолцоо – Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар” нэртэйгээр баталсан бөгөөд 2004 онд уг стандартыг дахин шинэчлэн гаргасан.

Байгаль Орчинд Ээлтэй Үйлдвэрлэлийн Удирдлагын Тогтолцоо ISO 14001 стандарт нь ISO 14000 Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо (БОУТ) ерөнхий 23 цуврал стандартын нэг бөгөөд байгаль орчны удирдлагын тогтолцооны шаардлагыг тогтоосон журмын дагуу итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх боломжтой стандарт юм.

Одоогоор Дэлхийн хэмжээнд ISO 14001 стандартыг 155 орны 188000 байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сертификат авсан байна.

ISO 14001 стандарт нь Байгалийн нөөц баялгийг хамгийн зохистой, үр ашигтайгаар ашиглах, алдагдлыг багасгах, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх, бохирдлыг эх үүсвэр дээр нь багасгах замаар үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үлдээх ул мөрийг багасгах менежментийн арга хэрэгсэл юм.