ISO 22000 гэж юу вэ?

11.05.2014


Ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн зах зээлийн өрсөлдөөнт нийгмийг тооны чанараас тогтолцооны найдвартай байдлыг илүүтэй үнэлэх болсон.

Хүнс үйлдвэрлэгчдийжн энэхүү харилцааг дэмжих гол хэрэгслүүр нь Олон Улсын ISO 22000 бүлэг стандарт бөгөөд энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх (харилцан хамаарал бүхий тоног төхөөрөмж, боох, савлах материал, цэвэрлэх хэрэгсэл, нэмэлт ба бүрэлдэхүүн үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудын хамт) өргөн хүрээг хамарсан байдаг.

ОУСБ-ын 34-р техникийн хороо нь Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ISO 22000 бүлэг стандартыг хариуцан ажилладаг байна. 2010 оны байдлаар тус хорооноос хүнсний бүтээгдэхүүний нэр томъёо, шинжилгээний аргачлал, бүтээгдэхүүний техникийн шаардлага, савлах, хадгалах, тээвэрлэхтэй холбогдолтой 724 стандартыг хэлэлцэн баталсан бөгөөд уг хороо нь 53 орны үндэсний байгууллага бүрэн гишүүнээр, 54 орны үндэсний байгууллага ажиглагчаар ажилладаг.