“JCI ASPAC 2017”-ийн албан ёсны түнш APU компани

09.06.2017


APU компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд “JCI ASPAC 2017” арга хэмжээний албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд 51 орны 3200 гаруй залуус манай оронд чуулж байна.


Уг чуулга уулзалтыг зохион байгуулснаар Монголын залуу үеийн манлайлагч залуус олон улсын залуустай туршлага солилцох, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар Монгол улстай холбоотой асуудлуудад санал бодлоо хуваалцах, нээлттэй хэлэлцэх боломжийг олгож, Монгол улсад бизнес эрхлэх, аялаж жуулчлах, эх орноо сурталчилах олон талын ач холбогдолтой чухал арга хэмжээг бид дэмжин хамтран ажиллаж буйдаа таатай байна.