''SMART 2017'' арга хэмжээг дэмжин ажиллав

25.09.2017




Монголын Маркетингийн холбоо Азийн Маркетингийн холбоотой хамтран "Asian Marketing Conference & Asian Marketing Excellence Awards"-ийг зохион байгуулж байгаа бөгөөд APU компани нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин оролцож байна.


Энэхүү арга хэмжээ нь дэлхийн маркетингийн чиг хандлага, Азийн шилдэг компаниудын туршлагаас суралцах боломжийг олгож буйгаараа давуу талтай юм.


Тухайлбал форумын үеэр маркетингийн сүүлийн үеийн трендүүд болох хүн төвтэй (human-center) маркетинг, Маркетинг 4.0 концепт, Дижитал маркетингийн эрин үе, Маркетингийн шилдэг санаа ба тэргүүн туршлагууд зэрэг маш сонирхолтой сэдвүүдийн хүрээнд явагдаж байна.