АПУ ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж буй билээ.
Энэ үеэр компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
"АПУ" ХК-ийн байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл: Бид нийгмийн манлайллын “Соёлоор Гоёно” төслийн дэд хэсэг болгон “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Уусан үедээ жолоо барьдаг хүмүүсийн дунд явуулсан олон улсын судалгаанд жолоочид өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлж, согтуугаар тээврийн хэрэгсэл барих хандлагатай байдаг нь олон эрсдлийг дагуулдаг. Иймд бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор олон талд хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Он гарсаар эхний 2 сарын байдлаар 5000 гаруй согтуу жолоочийг илрүүлсэн. Согтуугаар жолоо барих нэгэн шалтгаан нь "Ойрхон юм чинь, "Ганц удаа гайгүй байх" гэж бодох нь эрсдэлийг улам дагуулж байна. Иймд бид АПУ ХК, "UB" cab компанитай хамтран Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж, согтуугаар жолоо барих эрсдлийг 10 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна.
"UB" cab компанийн маркетингийн менежер Д.Чинбат: "Залуус архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг эрхэмлэдэг болсон байна. Одоогоор 5000 жолооч үйлчилгээнд явж байна. Манай жолооч нар даатгалд бүрэн хамрагдсан. Өөрөөр хэлбэл, таны автомашиныг унаж яваад осол аваарь гаргалаа гэхэд таны даатгал биш манай жолоочийн даатгал дээр бичигддэг. Өдрүүдийг харахад 4-5 дахь өдөрт дуудлагууд ихэсдэг. Залуусын алкахолын хэрэглээ эдгээр өдрүүдэд нэмэгддэг юм болов уу" гэв.