Өнгөрсөн 3 сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский албаны төлөөлөгчдийн хамтаар АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ын дарга П.Батсайхан албаны төлөөллүүдийн хамтаар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар АПУ компанийн албаны төлөөллүүд компанийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол улс тэртээ 1927 онд БНЧУ-ын чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх шар айраг үйлдвэрлэж байсан түүхийг эргэн дурссан юм. Үүнийг Элчин сайд Ийржи Бродскийн ихэд сонирхон хүлээн авч, АПУ компанийн цаашдын бодлого ирээдүйн төлөвлөгөөний талаар албаны төлөөллүүдтэй харилцан ярилцаж, санал солилцсон юм.
Month: 3-р сар 2020
АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцогчдын бүртгэл явагдах цаг: 13:00–13:59
Хурал эхлэх цаг: 14:00
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- АПУ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хуралд оролцоно.
Хувьцаа эзэмшигч Та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагт дуусна.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.
№ | Нэрс | Утас | Цахим хаяг |
1 | Ч.Ариунсан | 344336-338 | ariunsan.ch@www.apu.mn |
2 | Б.Эрдэнэтуяа | 344336-432 | erdenetuya.b@www.apu.mn |
3 | Э.Солонго | 344837-321 | solongo.e@www.apu.mn |
5 | Б.Бэгзсүрэн | 344336-314 | begzsuren.b@www.apu.mn |
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.
Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр
Утас: 344336
Факс: 343063
Имэйл: info@www.apu.mn
Хурлаас гарах шийдвэрийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС